Saturday, December 4, 2010

Шөнийн харанхуйг чимэх гэж
Үзэсгэлэнт цолмон тэнгэрт гийдэг юм
Өөрийнхөө зүрхний гүнийг тэмтэр гэж
Хорвоо ертөнц надад чиний хайрыг бэлэглэсэн юм

Урсгал дөлгөөхөн харц чинь цаанаа л нэг увидастай
Унтах нойрыг минь мөрөөдлөөр сольж одно
Улаахан янаг уруулыг чинь өөрийн болгож тамгалья
Үүрд минийх л гэж ганцаар өмчлөөд, чамайгаа хайрлья

Төгөлдөр хуурын сайхан аялгуу сонсох шиг
Инээмсэглэл чинь одоо миний амьдрал
Төрсөн биенээс чинь өнгө өнгийн цэцэгс дэлгэрээд
Чи хавараар дэлбээлсэн бурханы бэлэг

Урсгал дөлгөөхөн харц чинь цаанаа л нэг увидастай
Унтах нойрыг минь мөрөөдлөөр сольж одно
Улаахан янаг уруулыг чинь өөрийн болгож тамгалья
Үүрд минийх л гэж ганцаар өмчлөөд, чамайгаа хайрлья